Шугам сүлжээ шинэчлэгдсэнээр 125-р сургуулийн сурагчид, багш, ажилчид халуун усаар найдвартай хангагдаж, сургалтын таатай орчин бүрдэнэ.

“Оюуны эрин” цогцолбор сургуулийн хуучнаар 125-р сургуулийн хэрэглээний халуун усны шугам 2017 оны 01 сард хөлдөж гэмтэл гарсан.

Шугамыг шинэчлэн засварлахаар БСШУС-ын Сайдын багцаас 25.0 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/898 дугаартай Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамжаар тендер шалгаруулалт явагдаж гүйцэтгэгчээр “Хүслэн дэлгэрэх” ХХК шалгарч өнөөдөр засварын ажил эхэллээ.

 

Leave a Reply