УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

Хурлын эхэнд өнгөрөгч 21 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт танилцуулсан.

Өнгөрсөн 14 хоногт Цагдаагийн хэлтэст иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 127 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 21 хоногтой харьцуулахад 9 нэгжээр буюу 6,6 хувиар буурсан байна. 
Гэмт хэргийн шинжтэй 26 бүртгэгдсэн нь өмнөх 21 хоногтой харьцуулахад 2 нэгжээр буюу 8,3 хувиар өсч, зөрчлийн шинжтэй 101 гомдол мэдээлэл нь өмнөх 21 хоногоос 11 нэгээр буюу 9,8 хувиар буурсан байна.

Онцгой байдлын хэлтэст өнгөрсөн 21 хоногт гал түймрийн дуудлага ирээгүй байна.

Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс нь 9 зөрчлийн ирлүүлэн ажилласан ба хяналт шалгалтаар илрүүлсэн 5, гомдол мэдээллээр ирүүлсэн 4 зөрчил байсан байна. Хүнсний худалдааны 28 объект шалгалтад хамрагдаж 27 нэр тарлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ. “Үдийн цай” хэрэгжүүлэгч БААН-д хяналт шалгалт хийсэн ба бага эрсдэлтэй дүгнэгджээ.

Leave a Reply