МОНГОЛ  УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ ҮҮСЧ БАЙГУУЛАГДСАНЫ 379 ЖИЛИЙН ОЙН  БАЯР, НИЙСЛЭЛИЙН ТУГ ӨРГӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Цэргийн хүрээний анги салбарууд энэ өдрийг хүндэтгэн тэмдэглэж Нийслэлийн тугийг мандуулж хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод 10 гаруй жил өнгөрчээ.

Энэхүү уламжлалын дагуу  Нийслэл хотоос зохион байгуулсан “Тэргүүний тохижилттой-Жагсаалч анги” шалгаруулах Монгол цэргийн жавхаа уралдааны Тэргүүн болон тусгай байрын шагналтай Хурандаа Х.Хатанбаатар даргатай Хилийн инженер техникийн 0252-р тусгай ангийн  бие бүрэлдэхүүн Нийслэлийн тугийг мандуулж хүндэтгэл үзүүллээ.

Үйл ажиллагаанд дүүргийн ЗДО Т.Отгонболд, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, цэргийн штабын дарга хурандаа Ж.Энхбат, дэд хурандаа М.Мөнгөнтулга нар оролцлоо.

Leave a Reply