Мэндчилгээ

Тэртээ 1639 оны энэ өдөр Халхын ноён Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн “Гэгээн” цол олгож, одоогийн Өвөрхангай аймгийн нутагт Ширээт цагаан нуур хэмээх газар орд өргөө босгосон үйл явдлаар Улаанбаатар хотын түүх эхэлдэг. Нийслэл маань 1639 оноос хойш нийт 29 удаа буурь сэлгэн одоогийн оршин буй газар буюу Туул голын хөвөөнд 1778 онд суурьшжээ.

Энэ цагаас хойш жил бүрийн 10 дугаар сарын 29 ний өдрийг Нийсэл Улаанбаатар хотын мэндэлсэн өдөр хэмээн нэрийдэж тэмдэглэсээр ирсэн билээ.

ТА БҮХЭНДЭЭ  МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ ҮҮСЧ БАЙГУУЛАГДСАНЫ 379 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ

Leave a Reply