НИТХ, НЗДТГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР ХАМТРАН НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ШИЛДЭГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ИНДЕКСИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ”, “БОЛОВСРОЛД ЭЭЛТЭЙ ЗАСАГ ДАРГА ШАЛГАРУУЛАХ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Манай дүүргээс:
“Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар Багануур дүүргийн засаг дарга Ц.Сандаг-Очир шалгарсан байна.
Д.Энхтуяа эрхлэгчтэй 241-р цэцэрлэг “Индексийн урамшуулал” хүртсэн байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн 4.1.22-т “Олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно” гэж заасан.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/776 дугаар захирамжаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг баталсан.

Нийслэлийн Боловсролын газрын даргын “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг индексээр дүгнэх ажлыг зохион байгуулах тухай” 2018 оны А/59 дүгээр тушаалын дагуу нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэг шалгаруулах ажлыг зохион байгууллаа.

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн өдрийг угтаж олон бүтээлч ажлууд зохион байгуулагдаж байгаагийн нэг нь энэ арга хэмжээ юм.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, , Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИХТ Д.Мөнхжаргал, НИХТ С.Мөнхчулуун, НИХТ Х.Хатанбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, БНД-ийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш ажилчид, удирдлагууд оролцлоо.

Leave a Reply