4-р хорооны чиглэлийн 440 метр газарт хэрэглээний халуун хүйтэн ус, халаалтын шугамыг ашиглалтад хүлээн авах комисс ажиллалаа.

Улсын төсвийн 263,4 сая төгрөгийн хөрөнгөөр 4-р хорооны чиглэлийн 440 метр газарт хэрэглээний халуун хүйтэн ус, халаалтын шугамыг шинэчлэн солих ажлын тендер Барилга, хот байгуулалтын Яаманд зарлагдаж гүйцэтгэгчээр “Бурхант хясаат” ХХК шалгарч ажлыг 2018 оны 08 сарын 06-наас 10 сарын 12-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

Өнөөдөр тус ажлыг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын даргаар Нийслэлийн ХТЕТГ-ын дулааны инженер Б.Батмөнх, комиссын бүрэлдэхүүнд Дүүргийн төр захиргааны байгууллагын төлөөлөл, БХБЯ-ны БХТ-ийн хяналтын инженер Д.Бат-Эрдэнэ, ашиглагч байгууллагуудаас “Багануурын дулааны станц” ТӨХК-ий ерөнхий инженер А.Лхамсүрэн, “Багануур-Ус” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ж.Мөнхцэцэг нар ажилаллаа. Шугам сүлжээ шинэчлэгдсэнээр усны нэвтрүүлэлт нэмэгдэж шугамаас тэжээгддэг БААН, иргэдийн халаалтын түвшин дээшилж, шугамын найдвартай ажиллагаа хангагдах юм.

Leave a Reply