“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГА, ӨРХИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.

2018 оныг Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 дүгээр тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулахаар баталсан билээ.

Энэхүү аян нь 7 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй Дэд ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулж, аяны хэрэгжилтийг ханган ажилласан юм.

“Манай хороо-Миний гудамж” аянд идэвх санаачлага, үр бүтээлтэй оролцсон байгууллага, аж ахуйн нэгж, хороод, иргэдэд шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНД ИДЭВХ, САНААЧЛАГАТАЙ ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГУУД

1. Б.Мөнх-Учрал Засаг даргатай дүүргийн 5-р хороо
2. Д.Шинэбаяр даргатай Эрүүл мэндийн төв
3. Л.Ариунбат даргатай Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс
4. Д.Батнасан захиралтай “Багануур Тохижилт” ОНӨААТҮГ
5. Н.Ганбаатар захиралтай “Дулааны станц” ТӨХК
6. М.Буддорж захиралтай “Багануур – Ус” ОНӨААТҮГ
7. П.Батбаяр даргатай Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс
8.Ж.Энхбат даргатай Багануур дүүргийн Цэргийн штаб
9. Ц.Баярмаа захиралтай Ирвэс ХХК
10. А.Хаданцэцэг захиралтай Даян дээрх хайрхан ХХК
11. Т.Шинэжил захиралтай Ахиц ХХК
12. Э.Мөнгөншагай захиралтай Молор Трейсур ХХК
13. Д.Ганбаатар захиралтай Тавлаг Өргөө сууц өмчлөгчдийн холбоо

“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦСОН ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ ӨРХҮҮД
1. Дүүргийн 1-р хорооны иргэн Н.Мөнхжаргал
2. 3-р хорооны иргэн Ц.Норжмаа
3. 5-р хорооны иргэн П.Баярсүрэн

1-р хорооны иргэн Б.Ганзориг, 2-р хорооны иргэн Г.Михлай, 3-р хорооны иргэн А.Цэндпүрэв, 4-р хорооны иргэн Р.Намнансүрэн, 5-р хорооны иргэн Л.Эрдэнэчулуун нар нь хашаагаа үлгэр жишээ тохижуулан, гэрэлтүүлэг, ногоон байгууламжаа нэмэгдүүлж айл өрхүүдэд сайн туршлагыг дэлгэрүүлж байгааг сайшааж дүүргийн Засаг даргын Баярын бичиг, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Leave a Reply