“Монгол ардын уртын болон богино дуу дуулаачдын улсын уралдаан” өнөөдөр эхэллээ.

Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн ардын урлаг, үндэсний соёлыг хадгалах, хамгаалах, өвлүүлэн үлдээх, урын санг баяжуулах, мартагдсан дууг сэргээх, авьяаслаг дуучдыг тодруулан дэмжих зорилгоор зохион байгуулж буй МУ-ын “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон”-т, Алтан гадас одонт, СТА, уртын дуучин Рэндагвын Дулмаагийн нэрэмжит “Монгол ардын уртын болон богино дуу дуулаачдын улсын уралдаан” өнөөдөр эхэллээ.

Р.Дулмаагийн нэрэмжит “Өв соёл мину Улсын уралдаанд” театр, мэргэжлийн урлагын байгууллагын уран бүтээлчид, ӨМӨЗО-ны дуучид нийслэл, хөдөө орон нутгийн дуучид болох 80 гаруй дуучид өрсөлдөж байгаа бөгөөд 2 өдрийн турш үргэлжилнэ.

Энэ үеэр МУ-ын “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон”-т, Алтан гадас одонт, СТА, уртын дуучин Рэндагвын Дулмаад дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирын талархал, мөнгөн шагналыг гардуулан өглөө.