“БАГАНУУР-УС” ОНӨААТҮГ-ААС “ХЭРЭГЛЭГЧЭЭ СОНСЪЁ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Монгол Улсад нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 87 жилийн ой, “Багануур-Ус” ОНӨААТҮГ-ын 36 жилийн ойг тохиолдуулан дүүргийн ус хангамж, ариутгах татуурга, орон сууцны үйлчилгээний өнөөгийн байдал, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээ, энэ талаар гаргасан төрийн байгууллагуудын бодлого шийдвэрийг иргэд, ААН байгууллагуудад сурталчлан таниулах, тэдний санал зөвлөгөө, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ажлын хүрээнд “ХЭРЭГЛЭГЧЭЭ СОНСЪЁ” нээлттэй хаалганы өдөрлөгийг “Багануур-Ус” ОНӨААТҮГ зохион байгууллаа.

“Багануур-Ус” ОНӨААТҮГ нь 2018 оныг “ГОРИМ СТАНДАРТЫГ САЙЖРУУЛАХ ЖИЛ” болгон зарласан ба хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж, стандартад анхааран ажиллаж байна.

Мөн өнөөдрийн өдөрлөгийг угтан 1 сарын аян зарлаж 7 төрлийн ажлыг хийж хэрэгжүүлжээ.
Үйл ажиллагааны үеэр “НАЙДВАРТАЙ ХЭРЭГЛЭГЧ” байгууллагуудыг шалгаруулсан ба Найман наран ХХК, “Маргад өргөө” СӨХ, 30-1 тоот хүнсний дэлгүүрийг шагнаж урамшууллаа.

Мөн ажил мэргэжлээрээ тэргүүлсэн ажилтан албан хаагчдыг Салбарын Яам, Нийслэл дүүргийн шагналаар шагнаж урамшуулсан юм.