“Манай хороо- Миний гудамж” аянд Багануур дүүрэг III байр эзэллээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо- Миний гудамж” аяныг зохион байгуулахаар баталсан юм.

Аян өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс энэ сарын 1-н хүртэл үргэлжилсэн. Аяны шилдгүүдийг 10 дугаар сарын 17-ны өдөр тодруулж, шагналыг гардууллаа.
“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд шилдэг тохижилттой дүүрэг, байгууллага, ААН, хороо, гэр хорооллын өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ажлын хэсгүүд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулсан байна.

-Шилдэг дүүргээр Багануур дүүрэг III байр

-Шилдэг байгууллага ААН-ээр /орон сууцны хороолол/ шалгуурт “Багануур” ХК III байр,

-Шилдэг байгууллага ААН-ээр /гэр хороолол/ шалгуурт 241-р цэцэрлэг тусгай байр,

-Шилдэг тохижилттой хороо /орон сууцны хороолол/ шалгуурт дүүргийн 3-р хороо I байр,

-Шилдэг тохижилттой хороо /гэр хороолол/ дүүргийн 4-р хороо I байрт тус тус шалгарчээ.

Аяны хүрээнд дүүргийн 238 ААНБ өөрсдийн дотоод нөөц бололцоо, хандив тусламжаар нийт 871 сая төгрөгийн тохижилтын ажил хийсэн бол 2796 өрх хашааны доторх болон гадна тохижилтоо сайжруулж аянд идэвхитэй оролцсон байна.