ХОРООДЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА.

Төр захиргааны байгууллагаас 4,5 дугаар хорооны иргэдтэй 2018.10.17-ны өдөр  Соёлын ордонд уулзалтыг зохион байгууллаа. Засаг дарга Ц.Сандаг-Очир 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулснаар эхэлсэн бөгөөд байгууллагын удирдлагууд оролцож иргэдийн санал хүсэлтийг сонсон, хүссэн асуултад хариулт өглөө. Иргэдээс:
1. Гудамжны гэрэлтүүлэг болон шавар шавхай, замын эвдрэл,
2. Даатгалаар олгодог хөнгөлөлттэй эмийн тухай, эмнэлгийн дэвшилтэт техник, оношлогооны тоног төөхөөрөмж нэмэгдүүлэх, эмнэлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл боломж /шүдний кабинет/
3. Малын хулгайн талаар,
4. Газрын өмчлөлийн асуудал,
5. Цэвэр усны худгийг нэмэгдүүлэх нөхцөл боломж /Наран хэсэг/,
6. Нохой устгал,
7. Нийтийн тээврийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх талаар,
8. Нийгмийн халамж үйлчилгээний талаар,
9. Олон хүний суудалтай, орчин үеийн соёлын ордон барих зэрэг өөрсдийн сонирхсон асуултад дор дор нь холбогдох байгууллагын удирдлагаас хариулт авч санал солилцлоо. Цаашид хийгдэх ажлын саналд өөсдийнхөө дуу хоолойг хүргэж, уулзалтад идэвхтэй оролцсон юм.

Leave a Reply