“ХАРИУЦЛАГАТАЙ ОРОЛЦОЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” УРИАН ДОР ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

 

Анхдугаар чуулга уулзалтыг Засаг даргын орлогч, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн гишүүн Т.Отгонболд нээж үг хэлснээр эхэлсэн.

Уг үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд , Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирлээ.

Чуулга уулзалтад дүүргийн залуучуудын салбар зөвлөлийн 200 гаран залуучууд оролцож байна.
Энэ үеэр Залуучуудын хөгжил, оролцоог дэмжье, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлье, Залуучуудын аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлье, Залуучуудын хувь хүний хөгжил, боловсролыг дэмжье сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Чуулганы 2-р хэсэг болох “Хамтын харилцааг бэхжүүлье” сэдэвт үйл ажиллагаа “Тэмүүлэл” хүүхдийн зусланд үргэлжлэн зохион байгуулагдана.

Leave a Reply