БАГАНУУР ДҮҮРЭГТ БОЛОВСРОЛЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 40 ЖИЛИЙН ОЙ, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХ ӨДӨР, ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 24 ДЭХ ӨДӨРТ ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО.

 

Баярын хурал дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн нээж үг хэлснээр эхэлсэн. Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгч нарт боловсролын байгууллагын түүхийг агуулсан илтгэл танилцуулсан. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хүрэлцэн ирсэн юм.
Энэ үеэр ахмад багш нарт хүндэтгэл үзүүлж Нийслэл дүүргийн шагналаар шагнаж урамшууллаа.

Мөн Боловсролын салбарын багш ажилчид, сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд урлагын тоглолтоор бэлэг барьлаа.

Энэ өдрүүдэд тохиож байгаа дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь өдрийн мэндийг дүүргийн үе үеийн багш сургуан хүмүүжүүлэгч та бүхэндээ хүргэе.

Leave a Reply