УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

Хурлын эхэнд өнгөрөгч 14 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өргөдөл гомдлын 3-р улирлын тайланг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.

Өнгөрсөн 14 хоногт Цагдаагийн хэлтэст иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 90 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 8 нэгжээр буюу 8,1 хувиар буурсан байна. 
Хүлээн авсан өргөдөл, гомдлын 43,3 хувь нь 1 дүгээр хороо, 3,3 хувь нь 2 дугаар хороо, 18,8 хувь нь 3 дугаар хороо, 17,7 хувь нь 4 дүгээр хороо, бусад нь 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгджээ.

Онцгой байдлын хэлтэст өнгөрсөн 14 хоногт гал түймрийн дуудлага ирээгүй байна.

Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс нь 3 зөрчлийн ирлүүлэн ажилласан ба үүнээс 1 зөрчил нь зөвшөөрөлгүй ан амьтан агнасан болон тээвэрлэсэн, 1- зөрчил нь зөвшөөрөлгүй газар ухсан, үлдсэн нь хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт зохион байгуулаагүй зэрэг зөрчил ба газар дээр нь арга хэмжээ авч ажилласан байна.

Өнөөдрийн шуурхай хуралдаанаар дүүргийн Шүүхийн Тамгын газраас Иргэн, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эхний 3 улирлын байдлаар шүүн таслах ажиллагааны талаарх мэдээг танилцууллаа.

Leave a Reply