“БАГАНУУР-УС” ОНӨААТҮГ-ЫН ДЭРГЭДЭХ ЛАБОРАТОРИД 8 НЭР ТӨРЛИЙН 26.8 САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА.

 

“Багануур-Ус” ОНӨААТҮГ-ын дэргэдэх лаборатори нь 1984 онд дүүргийн хүн амын ундны усны аюулгүй байдал, чанар стандартын дотоодын хяналтыг хангахаар байгуулагдсан түүхтэй.

Энэ жил “Багануур-Ус” ОНӨААТҮГ-ын усны лаборатори нь MNS17025 сорилын лабораторийн чадвахид тавих ерөнхий шаардлагыг хангаж итгэмжлэгдсэн лаборатори болж гэрчилгээгээ өнөөдөр гардан авлаа.

Мөн энэ үеэр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8 нэр төрлийн 26.8 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардууллаа. Үүнээс гадна энэ жил 60 нэр төрлийн 2,5 сая төгрөгийн өртөг бүхий сэлбэг материал, бодис урвалжууд нийлүүлэгдсэн байна.

Leave a Reply