БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 40 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ЭРДМИЙН ХӨТӨЧ” ТҮҮХЭН НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО.

 

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд ахмад багш нар болон боловсролын байгууллагын ажилтнууд оролцлоо.

“Эрдмийн хөтөч” номыг эмхэтгэн бэлтгэсэн Ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Дулмаа хэлэхдээ: “Боловсролын салбарын түүхийг өгүүлсэн, ахмад багш нарын дурсамж яриа агуулагдсан түүхэн номыг өлгийдөн авсандаа талархаж байна. Энэхүү номыг хэвлүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир болон ажлын хэсгийхэндээ их талархаж байна” гэлээ.

Энэ үеэр “Эрдмийн хөтөч” номын дээжийг, Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 40 жилийн ойн гарын бэлгийг ахмад багш нарт гардуулан өгсөн юм.

Эрдэм номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Leave a Reply