320 хүүхдийн суудалтай бага сургууль удахгүй ашиглалтад орно

Дүүргийн 5-р хорооны “ИХ ГҮН” хэсэгт Улсын төсвийн хөрөнгөөр 320 хүүхдийн бага сургуулийн барилгын ажлыг “МӨНХИЙН ҮРГЭЛЖЛЭЛ” ХХК он дамжин гүйцэтгэж байна.

Одоогоор барилгын үндсэн бүтээцийн ажил дуусч заслын дараах болон гадна зам талбайн гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээний ажил хийгдэж байна. Ажлын явц 95 хувьтай.