ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ХАРЬЯАЛАЛГҮЙ АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

 

Монгол улс 1992 оноос эхлэн Ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 26 жил болжээ.

Дүүргийн хэмжээнд 2743 ахмад настан амьдарч байгаа бөгөөд БААНэгжийн харьяалалтай 1205, Харьяалалгүй 1538 ахмад настан, Хөдөлмөрийн баатар гавьяат цолтон 16, Хүндэт донор 16, байнгын асаргаа шаардлагатай 158 ахмад настан байна.

Өнөөдөр дүүргийн хэмжээнд харьяалалгүй ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир: “Төр, захиргааны байгууллагын зүгээс Ахмад настны нийгмийн асуудал, ахмадуудад зориулсан үйлчилгээ, ахмад настнаа нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт насалж, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө онцгой анхааран ажиллаж байна” гэлээ.

Үйл ажиллагааны үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир, спортын газрын шагналаар Ч.Ганбат
Дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Д.Хурцаа, Г.Алтангэрэл, Ю.Цэндсүрэн, Ч.Мядагмаа, Д.Хоролсүрэн нар
ИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр Ж.Цэцгээ, И.Нарангэрэл, Ж.Ганчимэг, С.Загдсүрэн нар
Засаг даргын “Жуух бичиг”-ээр Д.Сумъяа, Л.Хишгээ, Л.Өлзийсүрэн, Ц.Найданхүү, Н.Чулуунцэцэг нар
Засаг даргын “Баярын бичиг”-ээр С.Цэцэгмаа, С.Төмөрхүү, Д.Долгорсүрэн Н.Галя, Х.Цэцгээ нар тус тус шагнагдлаа.

Мөн хүрэлцэн ирсэн ахмадуудад зориулан МУАЖ Д.Ухнаа, МУГЖ Ж.Одмаа, Ч.Туул, Н.Амгалан, Ж.Уранчимэг, МУСГЗ Б.Байгалмаа, МУСТА Н.Оюунчимэг, С.Баасандорж, Б.Хонгор, Х.Ган-Эрдэнэ нар хүрэлцэн ирж ая дууны дээжээс өргөн барилаа.

Нийт ахмадууддаа Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Leave a Reply