ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ 91.85 ОНОО БУЮУ “ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ” ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮГНЭГДЛЭЭ.

 

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-д дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгжийн нийт 71 байгууллагын 7575 хүн, 81 техник хэрэгсэлтэй оролцсон юм.

Тус “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 5 үе шаттайгаар астрономийн 25, оперативын 434 цагийн багтаамжтай зохион байгууллаа.

-“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-д дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийг өргөнөөр татаж оролцуулсан.
– Дүүргийн Засаг дарга Гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ сайн хэрэгжүүлж Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудыг сургаж дадлагажуулах ажилд шаардагдах зардлыг шийдвэрлсэн.
-Онцгой комиссын гишүүдийг гамшгийн үеийн хөдөлмөр хамгааллын хувцасаар хангасан.
-Онцгой комиссын төв штабыг техник хэрэгслээр хангаж, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын штабтай онлайнаар холбон харилцан ажиллагааг шуурхай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн.
-Газар хөдлөлтийн гамшгийн үед нүүн шилжих ажиллагаанд иргэдийг өргөнөөр оролцуулж, үзүүлэх дадлага сургуулийг амжилттай зохион байгуулсан зэрэг ололттой тал байгааг нийслэлийн Онцгой комиссын зүгээс хэллээ.

Багануур дүүргийн Засаг дарга, Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар түүний харьяа хэлтэс, алба, хороо, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд зохион байгуулагдсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” 91.85 оноо буюу “Дүүрэн хангалттай” үнэлгээтэй дүгнэгдлээ.

Leave a Reply