УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

Хурлын эхэнд өнгөрөгч 14 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.
Өнгөрсөн 14 хоногт Цагдаагийн хэлтэст иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 98 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 7,6 хувиар өсчээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдлын 31,6 хувь нь 1 дүгээр хороо, 7 буюу 7,1 хувь нь 2 дугаар хороо, 27 буюу 27,5 хувь нь 3 дугаар хороо, 14 буюу 14,2 хувь нь 4 дүгээр хороо, 16 буюу 16,3 хувь нь 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгджээ.

Онцгой байдлын хэлтэс нь дүүргийн хэмжээнд аврах ажиллагааны 2 дуудлага хүлээн авч ажилласан байна. 09 дүгээр сарын 12, 22-ны өдөр “Хэрлэн” голд 6 иргэн автомашинтай суусан байсныг татан гаргасан байна.

Шуурхай хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир: “Онцгой байдлын хэлтсын “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг амжилттай дуусгах, Ахмадын баярын үйл ажиллагааны бэлтгэл ажил хангаж, сайтар зохион байгуулах, “Багануур” ХК-иас тээвэрлэлт хийж буй том оврийн автомашинд хяналт тавих” зэрэг бусад ажлыг ирэх 14 хийхийг үүрэг болголоо.

Leave a Reply