ЗАЛУУЧУУДЫН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Залуучуудын хөгжлийн сар” аяныг наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 25-ны хооронд зохион байгуулж байгаа ба үүний хүрээнд дүүргийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын  зөвлөлөөс 3 ажил төлөвлөсөн байна.

Тухайлбал эхний ажил болох Залуучуудын салбар зөвлөлийн нээлттэй хаалганы өдөрлөгийн өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт 20 байгууллагын залуучуудын зөвлөлийн тэргүүлэгчид өөрийн байгууллагыг сурталчлах байдлаар оролцож байгаа юм.

Цаашлаад “Залуу гэр бүлийн болзоо” болон “Залуучуудын анхдугаар чуулга уулзалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Leave a Reply