ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЦАХИМЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨЛИЙН НЭЭЛТ БОЛОН ЧИХ ХАМАР ХООЛОЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

 

 

Эрүүл мэндийн төв нь дүүргийн болон  тойргийн 5 сумын 50000 гаруй хүн амд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.

Өнөөдөр нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн эрүүл мэндийн төвийн цахимын хэсгийн өргөтгөлийн нээлт боллоо.

Энэ үеэр  БНСУ-ын Philips компаний захирал Lec Seok Huyn, CBMC төрийн бус байгууллагын зочид төлөөлөгч нар хүрэлцэн ирж 32 сая төгрөгийн өртөг бүхий чих, хамар хоолойн оношлогоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж гардуулан өглөө.

Үйл ажиллагаанд төр захиргааны байгууллагын удирдлагууд оролцлоо.