БАГАНУУР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 40 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

Одоогоос 40 жилийн өмнө БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1978 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 315 дугаар тогтоолоор цагдан сэргийлэх групп байгуулагдахаар шийдвэрлэгдсэний дагуу 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газраас 4 офицер, 6 сэргийлэгчийг томилон ажилуулснаар тус Цагдаагийн хэлтсийн тулгын чулуу тавигдсан түүхтэй.

Өнөөдөр Цагдаагийн хэлтсийн хамт олон 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн арга хэмжээ Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн ба цагдаа, цэргийн байгууллагын ёслолын жагсаал болж, бие хамгаалах урлагийн тоглолт сонирхуулсан юм.

“Өргөө” соёлын ордонд баярын хурал болж Цагдаагийн байгууллагыг удирдаж байсан үе үеийн дарга нар хүндэт зочноор уригдан оролцлоо.
Энэ үеэр Засгийн газрын болон салбарын яам, нийслэл, дүүргийн шагналаар ажил үйлсээрээ тэргүүний албан хаагчид шагнуулсныг гардууллаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр
-Б.Оюунгэрэл /Үйлчлэгч/
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр
-Н.Цэнхэр-Онон /криминалистикийн шинжээч/

Дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр
-С.Баасанжав /Зөрчлийн тоо бүртгэгч/
-Б.Эрхэмбаяр /Эргүүлийн цагдаа/
-Н.Буянхүү /Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн/ нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хамт олонд түүхт 40 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье

Leave a Reply