УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

Хурлын эхэнд өнгөрөгч 21 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг далгаврын биелэлтийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээллийг Засаг даргын орлогч Т.Отгонболд танилцууллаа.

2018 оны 09 дүгээр сарын 10-ны байдлаар өвөлжилтын бэлтгэл ажил 84,2% тай байна.

Өнгөрсөн 21 хоногт ЦХэлтэст 150 гэмт хэрэг бүртгэгдсэн ба өмнөх үетэй харьцуулахад өссөн дүнтэй байна. Нийт бүртгэгдсэн өргөдөл, гомдлын 34,6 хувь нь гэр, орон сууцанд архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил эзэлж байна.

Хүлээн авсан өргөдөл, гомдлын 52 буюу нь 34,6 хувь нь 1 дүгээр хороо, 6 буюу 4 хувь нь 2 дугаар хороо, 23 буюу 15,3 хувь нь 3 дугаар хороо, 37 буюу 24,6 хувь нь 4 дүгээр хороо, 30 буюу 20 хувь нь 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгджээ.

МХХэлтэс өнгөрсөн 21 хоногт 9 зөрчил илрүүлсэн ба “Хэрлэн” автотээврийн шалган бүртгэх товчоогоор 4380 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ.

 

Онцгой байдлын хэлтэс нь дүүргийн хэмжээнд гал түймрийн мэдээллийн 1, аврах ажиллагааны 1 дуудлага хүлээн авч ажилласан байна.

Leave a Reply