2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН 1-Р АНГИД 535 СУРАГЧИД ЭЛСЭН ОРЖ БАЙНА.

 

2018 оныг дүүргийн төр захиргааны байгууллагаас “Боловсролын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, салбарын хөгжлийг дэмжсэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой жил юм.

2018-2019 оны хичээлийн шинэ жилд дүүргийн ерөнхий боловсролын 4 сургуулийн 83 бүлэгт 5637 сурагч, 1-р ангид 535 сурагчид элсэн орж байна.

Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Нээлтэнд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачууд, сурагчдад сурлагын өндөр амжилт, сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа бүх шатны багш сурган хүмүүжүүлэгчид та ажил хөдөлмөрийн амжилт хүсэн ерөөе.