“Korean Air” компани нь сүүлийн 6 жилийн хугацаанд нийт 185 ширхэг иж бүрэн компьютерийг дүүрэгт хандивлаад байна.

Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани эх дэлхийгээ аврах санаачилгын хүрээнд сүүлийн 14 жил дарааллан Монголд мод тарьж байгаа билээ.

Манай дүүрэгт “Korean Air компани нь 44 га газарт 110 мянга гаруй мод тариад байгаа ба зөвхөн тод тариад зогсох бус боловсролын салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалт хийдэг билээ.

Өнөөдөр “Korean Air-ий Монгол дах төлөөлөгчийн газрын дарга Жан Сүн Жэ хүрэлцэн ирж Насан туршийн боловсролын төвд мэдээлэл зүйн кабинетийг нээж 20 ширхэг компьютер, 3 үйлдэлт принтер, ширээ сандлын хамт хандивласан бол дүүргийн 10 цэцэрлэгт тус бүр 1 ширхэг иж бүрэн компьютер, хичээлийн хэрэгсэлийн хамт хандивлалаа.

Leave a Reply