“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал” сэдэвт сургалт, өдөрлөгө зохион байгууллаа.

Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Нийгмийн Эрүүл мэндийн төвтэй хамтарсан сургалт өдөрлөгийг хүнсний үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага иргэд нарт зохион байгууллаа. Сургалтанд нийт 82 хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нар хамрагдлаа.

Сургалт, өдөрлөгийн үеэр хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 5 аж ахуйн нэгж байгууллага эрүүл зохистой хоол болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ талаар үзэсгэлэн гаргаж сурталчиллаа.