Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилтай танилцлаа.

 

Орон нутагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин Улаанбаатар хотод тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гарч үүнтэй холбоотой дүүргийн Засаг даргын захирамжаар Хэрлэнгийн шалган бүртгэх товчоодод 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрүүдэд дүүргийн мэргэжлийн байгууллагуудыг 24 цагаар ажиллуулахаар томилсон.

Томилгоот албадууд ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэг ажиллуулах юм. Дээрх ажилтай дүүргийн ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, ДБҮҮХ-ийн дарга Б.Эрдэнэчимэг нар үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

 

 

 

Leave a Reply