ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ БАГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонт “Багануур” ХК-ий 40 жилийн ойн хүрээнд Үндэсний сурын харвааны  УАШТ-ийг  дүүрэгт анх удаа “Багануур” ХК, ЗДТГазар, Монголын үндэсний сурын холбоо, дүүргийн үндэсний сурын холбоо хамтран зохион байгуулж нээлтээ хийлээ.

Үйл ажиллагааг НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нээн үг хэлж тамирчдад амжилт хүслээ.

Энэ үеэр дүүргийн хүндэт тэмдэг-ээр МУ-ын Даян мэргэн Д.Нямсүрэн, МУ-ын мэргэн П.Гарамдорж нарыг шагналаа.

Түүхт 40 жилийн ой тохиож буй “Багануур” ХК-ий нэрэмжит Үндэсний сурын харвааны  УАШТэмцээнд 32 багийн 450 тамирчид цэц мэргэнээ сорих юм.

Харваачид та бүхний

Хараа нь хжрц

Нум нь хүчтэй

Сум нь мэргэн

Уухай нь цээл байх болтугай.

Leave a Reply