УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

Шуурхай хуралдаан өнгөрөгч 14 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг далгаврын биелэлтийг танилцуулсаар эхэлсэн. Үүний дараагаар Засаг даргын орлогч Т.Отгонболд 2018 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээллийг өглөө.
Өнгөрсөн 14 хоногт Цагдаагийн хэлтэст 64 өргөдөл гомдол бүртэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй дуудлага өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн өргөдөл, гомдлын 22 хувь буюу 32,8 хувь нь 1-р хороо, 7 буюу 10,4 хувь нь 2-р хороо, 17 буюу 27,3 хувь нь 3-р хороо, 9 буюу 13,4 хувь нь 4-р хороо, 10 буюу 14,9 хувь нь 5-р хороонд тус тус бүртгэгдсэн байна. Цагдаагийн хэлтсээс баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан ба замын цагдаагийн тасаг нь 1141 тээврийн хэрэгслийг шалгаж 56 жолоочийн зөрчлийг арилгуулан ажилласан байна.
МХХэлтэс нь өнгөрсөн 14 хоногт хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 98 объектд шалгалт хийсан ба 52 зөрчил дутагдал илрүүлж 43-г арилгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
Онцгой байдлын хэлтэс нь 07 сарын 19-ны өдөр 1-р хороо 7 дугаар байрны 20 тоотоос утаа гарч байна гэсэн дуудлагаар ажилласан байна. Мөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Хэрлэн гүүрний зүүн талд 11 зорчигчтой автомашин шаварт суусныг татан гаргасан байна.

Leave a Reply