Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Багануур дүүргийн 38 жилийн ойн баяр наадмын шагайн харвааны тэмцээнд Багануур,Хэнтий, Төв аймгийн 10 багийн 70 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн.


Тэмцээнд МУ-ын Үлэмж дархан мэргэн, спортын мастер-2, Үлэмж дархан мэргэн харваач-3, Гарамгай мэргэн -7, Улсын мэргэн, дэд мэргэн цолтой харваач-13 оролцсон.
Багийн харвааны төрөлд:
1-р байр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын н.Гэлэгнамжил ахлагчтай баг
2-р байр Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан сумын н.Нармандах ахлагчтай баг
3-р байр Багануур дүүргийн Ц.Батбаяр ахлагчтай баг тус тус эзэлсэн.
Хүн нэг бүрийн цуваа харвааны тэмцээнд:
1-р байр Багануур дүүргийн харваач Ж.Бат-Эрдэнэ
2-р байр Багануур дүүргийн харваач Т.Гантөмөр
3-р байр Багануур дүүргийн харваач Ц.Наранбаатар байр эзэлсэн.

Leave a Reply