Тэнэмэл амьдралтай 3 иргэнийг бүртгэлд авлаа

images79789Дүүргийн цагдаагийн хэлтсээс өнгөрч 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гэр хороолол”,“Малчдын эргүүл”, “Зөвшөөрөл” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан байна. “Гэр хороолол” арга хэмжээний хүрээнд дүүргийн 3-р хорооны нийгмийн ажилтан болон иргэний бүртгэлийн ажилтантай хамтран дүүргийн хогийн цэгт шалгалт хийж тодорхой оршин суух хаяггүй, тэнэмэл амьдралтай 3 иргэнийг бүртгэлд авсан байна. Тэгвэл “Зөвшөөрөл” арга хэмжээний хүрээнд гудамж талбайд гар дээрээс худалдаа үйлчилгээ явуулж байсан 3 иргэнийг 60.000 төгрөгөөр торгож, ЗДТГ-ын ТХҮХ-ийн мэргэжилтэнтэй уулзуулан, зохих зөвшөөрлийн дагуу худалдаа үйлчилгээ явуулах талаар зөвөлгөө өгё ажиллажээ. Энэ хугацаанд зохион байгуулсан “Малчдын эргүүл” арга хэмжээний хүрээнд 2-р хорооны “Малчин” бүлэгтэй хамтран тус хорооны мал бүхий 5 айл өрхөөр орж, өдөр, шөнийн цагаар иргэдтэй хамтран морьт болон машинт хөдөлгөөнт эргүүл зохион байгуулж, иргэдэд малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа зөвөлгөө өглөө.

Дүүргийн Засаг даргын захирамжаар архи худалдан борлуулахгүй байх өдрийн тоог гурав болгосон нэмгэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор архидан согтуурахтай тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хүүхэд-Захирамж”, “Нэрмэл” архи зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Хичээлийн шинэ жил эхэлсэн өдрүүдэд дүүргийн архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулж буй эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчилд хариуцлага тооцох зорилгоор “Хүүхэд-Захирамж” арга хэмжээг зохион байгуулсан байна. Эргүүл шалгалтаар 5-р хорооны “Нарст”, “Хүрэн морь”, “Энхжонон”,  “Тосон” зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд нь зөвшөөрөлгүй тамхи худалдаалсан, 4-р хорооны Хэрлэн хэсгийн 6-1 тоотод байрлах Хүнсний мухлаг насанд хүрээгүй хүнд тамхи худалдаалсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.