Багануур дүүргийн 38 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Төв аймгийн Угтаал цайдам сумын харьяат аймгийн арслан Г.Өсөхбаяр түрүүллээ.

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Багануур дүүргийн 38 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх барилдсанаас Төв аймгийн Угтаал цайдам сумын харьяат аймгийн арслан Г.Өсөхбаяр түрүүлж, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат Онцгой байдлын хэлтсийн бөх У.Анхбаяр үзүүрлэсэн.
Мөн 6 давсан Төв аймгийн Эрдэнэ-Сант сумын харьяат “Хүчит спорт хороо”-ны бөх аймгийн начин И.Мандах, Өвөрхангай аймгийн Хар хорин сумын харьяат “Аварга” дэвжээний бөх Ч.Хасчулуу нарт тус тус аймгийн Харцага цол, 5 давсан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын заан С.Жанчивдорж, Өвөр хангай аймгийн Хужир сумын харьяат “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх сумын заан Д.Бямбасүрэн нарт аймгийн начин цолыг тус тус олголоо.

Leave a Reply