ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНДАА ҮНЭМЛЭХҮЙ АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН СУРАГЧИД, ШАВЬ НАРАА АМЖИЛТТАЙ БЭЛТГЭСЭН БАГШ НАРТАА БАЯР ХҮРГЭЕ.

 

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирын санаачлагаар “400*400” хөтөлбөрийг ЭЕШ-д 750 ба түүнээс дээш оноо авсан сурагч, шавь нараа амжилттай бэлтгэсэн багш нарыг урамшуулахаар зарласан билээ.

2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтаар манай дүүргээс 6 сурагч 800 оноо, 750 ба түүнээс дээш оноо авсан 14 сурагч нийт 20 сурагч байна.

Нийт 20 сурагч амжилт үзүүлсний дотроос 4 сурагч 2 хичээлээр 750-800 оноо авсан амжилтыг үзүүлсэн байна. Амжилт үзүүлсэн сурагчид, бэлтгэсэн багш нарт нь баяр хүргэе.

Leave a Reply