Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна

Picture1000Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/694 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/255 дугаар захирамжийн дагуу дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс болон цагдаагийн хэлтэс хамтран Хэрлэнгийн шалган нэвтрүүлэх товчоонд алба хаагчдыг томилон ажиллуулж байна. Сүүлийн 14 хоногийн хугацаанд Багануур дүүргээр дамжин өнгөрч буй 5577 тээврийн хэрэгсэл шалгаж, 13,492 кг мах, 3,946 амьд мал, 1,846 хүн  шалган нэвтрүүлж, зөрчилтэй явсан 71 тээврийн хэрэгслийн жолоочид 354.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 зөрчил илрүүлжээ. Засаг даргын захирамж хэрэгжиж эхэлсэнээс хойш цагдаагийн хэлтсээс 2 удаагийн үйлдлээр тарвага тээвэрлэснийг илрүүлсэн байна. 2013 оны 08-р сарын 14-ны өдөр Багануур дүүргийн 4-р хороо Хөдөө хэсэгт оршин суух иргэн Б нь 10 ширхэг тарвага, 3 ширхэг арьс, 9 ширхэг тарвага, 3 ширхэг арьс, 3 ширхэг сум, 10 ширхэг хавх, 2 ширхэг ТОЗ-8 маркийн галт зэвсэг хууль бусаар авч явсныг саатуулан 2 ширхэг галт зэвсэг, 3 ширхэг сум, 10 ширхэг хавхыг хураан авч хариуцлага тооцож, 10 ширхэг тарвага, 3 ширхэг арьсыг дүүргийн Зооноз өвчин судлалын төвд шилжүүлсэн байна. Цагдаагийн хэлтсээс өдөр бүр машинт хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байгаа бөгөөд 2013 оны 09-р сарын 08-ны өдрийн орой 21.00 цагийн үед Багануур дүүргийн 1-р хороо Хуцаагийн гудамж руу орох уулзвар дээр шалгалт явуулахад  17-88 УНД улсын дугаартай ландкрузер маркийн  тээврийн хэрэгслээр иргэн Т нь 6 ширхэг тарвага, 2 ширхэг чоно авч явсныг илрүүлэн дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн Зооноз өвчин судлалын төвд шилжүүлсэн байна. Дээрх тарвагуудад шинжилгээ хийсэн бөгөөд тарваган тахлыг сэжиггүй нь тогтоогджээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.