Сургалт зохион байгуулна.

Ардын хувьсгалын 97, Багануур дүүргийн 38 жилийн ойн их баяр наадмыг дүүрэгт 2018 оны 07 дугаар сарын 10, 11-нд тэмдэглэхтэй холбогдуулан зөвшөөрөгдсөн талбайд хоол үйлдвэрлэл, худалдаа, тоглоомын үйлчилгээ явуулах цэгийн байршлын зураглалыг гаргаж, мандатыг олгохоор бэлтгэл ажил хийгдэж байна. Наадамчин олны хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Захирагчийн ажлын алба, Тамгын газар хамтран 2018.07.06-ны 15 цагаас Засаг даргын Тамгын газрын 219 тоот хурлын танхимд сургалт зохион байгуулах тул бүртгэлд хамрагдсан иргэн, ААНБ та бүхнийг хамрагдахыг урьж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус хэлтсийн 7021-0207   70210940 дугаарын утсаар авах боломжтой.

Leave a Reply