2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагчийн өгсөн үүрэг даалгавар

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагчийн өгсөн үүрэг даалгавар 

Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүд/  

07/04

НХХ,Боловсролын хэлтэс,  МХХ
2 Нийслэл хотод газрыг зориулалтын бусаар ашиглаж авто худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрын гэрчилгээ цуцлаж байгаатай холбогдуулж газар чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулах. /Нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Авто замын хөгжлийн газар, Дүүргүүд/ ГАлба, ЗАА
3 Үндэсний их баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарь гаргаж ажиллуулах. /Нийслэлийн ЗДТГазар, Захирагчийн ажлын алба, нийт байгууллагууд/ ЗДТГ
4 Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах, хүнсний аюулгүй байдлыг хангаж хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуучлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүдийн Засаг дарга/ ЦХ, МХХ
5 Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Дүүргүүд ЗАА, Автожим ОНӨААТҮГ
6 Баяр наадмын өдрүүдэд гамшиг ослын болон гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргүүд/ ОБХ
7 Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлэгийн асалтанд хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Дүүргүүд/ ЗАА, Автожим ОНӨААТҮГ

 

 

 

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН  ТАМГЫН ГАЗАР

Leave a Reply