Төслийн багийнхантай уулзалт хийлээ.

ТӨСЛИЙН БАГИЙНХАНТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Дэлхийн Банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн багийн ахлагч Юрий Мирошниченко, Дэлхийн Банкны мэргэжилтэн Тогзан Алибекова, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Волфхарт Пол, Нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Варрен Паул Мэйс, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Ариунчимэг, төслийн Байгаль орчин, усны менежмент хариуцсан мэргэжилтэн Т.Цэцгээ, төслийн гэрээний удирдлага, мониторингийн мэргэжилтэн Л.Бат-Эрдэнэ нар дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, орлогч дарга Т.Отгонболд, ЗАА-ны дарга Д.Дэмчигжав болон бусад албаны хүмүүстэй 2018.06.20-нд уулзаж уурхайн өргөтгөл, Цахилгаан станц болон нийгэм, эдийн засаг, хүн ам, хүрээлэн буй орчны нөлөөллийн талаар санал бодлоо солилцож харилцан ярилцлаа. Дэлхийн Банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн дүгнэлт, зөвлөмж энэ оны 12 сард гарах юм байна.

Leave a Reply