ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 05-р сарын 17-ны өдөр

            Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас эрх бүхий тендерт оролцогчдод Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн их засварын ажлын НХААГ/201804242 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь эргэн төлөгдөхгүй нөцхөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:  –   Аудит, нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:     2016, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн иж бүрэн тайлан.

  • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016, 2017 онуудад дор хаяж нэг удаа 80,000,000 /наян сая/ төгрөгөөс дээш байх.
  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2-жил /2016, 2017/ оны борлуулалтын орлого нь 200.000,000 /Хоёр зуун сая/ төгрөг байх.
  • Тендерийн баталгааны үнийн дүн: 2.000,000 /хоёр сая/ төгрөгийн дүнтэй тендерий баталгаа ирүүлнэ.
  • Тусгай зөвшөөрөл: Барилга хот байгуулалтын яамны барилга угсралтын зөвшөөрөл олгох журмын БА-2.1 эсхүл хуучнаар БУ-2.1.2 ба заалтаар ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтөй эрх байгууллага байна.

Тендерийг 2018 оны 06-р сарын 18-ны өдрийн 09:30 цагаас өмнө цахим тендер шалгаруулалтын www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06-р сарын 18-ны өдрийн 10:00 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эсэх:  эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

           Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1-р  хороо, Д.Нацагдаржийн талбай ЗДТГ-ын байр, Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн Ж.Мөнгөнцэцэг утас: 70212102

Leave a Reply