2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн өгсөн үүрэг даалгавар

2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 11-НИЙ  ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭД БҮТЭЦ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР 

Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, удаашралтай байгаа ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагад/  

06/20

ХААА
2 Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хот тохижилтын газар/ ЗАА, Авто Жим ОНӨААТҮГ
3 Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/ ЗАА
4 Инженер, хангамжийн байгууллагууд энэ онд хөрөнгө оруулалт, болон урсгал засвараар хийгдэж байгаа барилга, зам, шугам, сүлжээний ажлуудаа графикт хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлуудын талаар иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Захирагчийн ажлын албанаас гүйцэтгэлд тогтмол хяналт тавих. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Инженер, хангамжийн байгууллагууд/ ЗАА
5 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээ эхний хагас жилийн байдлаар дүгнэж, тайлан мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон дээд шатны байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд/ ЗДТГ

 

 

 

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН  ТАМГЫН ГАЗАР

Leave a Reply