ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 05-р сарын 25-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Багануур дүүрэгт Цагдаагийн хэлтсийн барилга барих ажил НХААГ/201804244
Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн авто зам засварын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50.000 /Тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
– Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
– Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
– Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
– Холбоо дохиолол, интернет, компьютерийн сүлжээ түүний тоног төхөөрөмжийн угсралт
Тендерийн хамт 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 06-р сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим тендер шалгаруулалтын www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06-р сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутанд Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 202 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодын давуу эрх тооцно
Сонирхсон этгээд тендерийн мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Нацагдаржийн талбай
ЗДТГ-ын байр, Худалдан Авах ажиллагааны алба мэргэжилтэн О.Мөнхгал
Утас: 70212103

Leave a Reply