ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН “ЭРДМИЙН БАЯР”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН “ЭРДМИЙН БАЯР”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

 

2018.06.13                                                                                               Багануур дүүрэг

                2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 4 сургуулийн 16 бүлэгт 472 суралцагч суралцан  төгсөж байгаа бөгөөд “ЭРДМИЙН БАЯР”-ын үйл ажиллагааг төгсөгчдийн сурсан мэдсэнээ багш, эцэг эх, хамт олон, найз нөхөд, залгамж үедээ сурталчлах, “НҮСЭР БИШ ТӨСӨР” уриан дор анх удаа дүрэмт хувцсаараа гоён,  тайлант өдөрлөг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүллээ.

             “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд ИТХ-ын дарга С.Даваасүрэн, НИТХ-ын төлөөлөгч,  дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Засаг даргын орлогч Т.Отгонболд, ДИТХ-ын төлөөлөгчид болон аж ахуйн нэгж, байгууллагын  удирдлагууд оролцлоо.

 

Энэ оноос  төр захиргааны байгууллагаас сурлага, урлаг, спорт, нийгмийн идэвх гэсэн 4 үзүүлэлтээр дүүргийн “Шилдэг төгсөгч”-ийг жил бүр уламжлал болгон шалгаруулахаар шийдвэрлэсэн бөгөөд  2017-2018 оны хичээлийн жилийн “Шилдэг төгсөгч”-өөр Боловсрол цогцолбор сургуулийн 12-3 ангийн сурагч М.Дөлгөөнтулгыг шалгаруулж  урамшууллаа.

Мөн  12 жил дараалан  тасралтгүй  “А”  үнэлгээтэй суралцсан  “Боловсрол”  цогцолбор сургуулийн 12*1 ангийн сурагч Сайнбаярын Самбуу, Отгонбавуугийн Энэрэл, Наранбаатарын Тамир, 12*3 ангийн сурагч Сүхбаатарын Мөнхдэлгэр, Түвшинбаярын Номин, 12*6 ангийн сурагч Болормаагийн Лхагва-Очир, 125-р сургуулийн 12*1 ангийн сурагч Хүрэлбаатарын Хулан,  Батпүрэвийн Анар зэрэг  8 сурагчдад дүүргийн Засаг даргын нэрэмжит батламжийг гардууллаа.
Дүүргийн Засаг даргын “Шилдэг багш”  өргөмжлөлөөр  БЦС-ийн багш Б.Онончимэг, Засаг даргын “Жуух бичиг”-ээр БЦС-ийн захирал Б.Буянхишиг, багш А.Оюунцоож, Ж.Батжаргал, Ж.Булган, ГГЦС-ийн багш Ж.Золзаяа, Б.Нарантуяа, Д.Цолмон, Засаг даргын “Баярын бичиг”-ээр багш С.Сүржмаа, С.Цэндтогтох, Н.Ариунзаяа А.Мөнхзаяа, О.Наранзул, Б.Даваадулам, Б.Сарантуяа нар тус тус шагнагдлаа.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын “ШИЛДЭГ ХҮҮХЭД” алтан медалиар 20 сурагч, Сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортын 1-р зэргээр 22 сурагч шагнагдаж, сурлага, урлаг, спортоор анги хамт олноо манлайлсан төгсөгчдийн төлөөлөл 49 сурагчдад дүүргийн удирдлагууд “Бүрэн дунд боловсролын гэрчилгээ”-г гардуулан өглөө.

Мөн Хаан банкны нэрэмжит оюутны тэтгэлэг болох  1 сая төгрөгийн  батламжийг 1 сурагчид, СУИСургуульд элсэн орох эрхийн бичгийг 3 сурагчид, Монголын Үндэсний их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгийн 3 сурагчид тус тус  гардуулан өглөө.

 

 

 

 

Leave a Reply