Улаан загалмайн хорооны “Халамжийн өргөө” нээлтээ хийлээ.

                                     Улаан загалмайн хорооны“Халамжийн өргөө” нээлтээ хийлээ.

Багануур дүүргийн Улаан Загалмайн хороо нь “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх” төслийг 14 дэх  жилдээ  хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү  төслийн хүрээнд Английн Улаан Загалмайн Нийгэмлэгийн  санхүүжилтээр өнөөдөр  “Халамжийн өргөө”-г  ашиглалтад орууллаа.  Тус “Халамжийн өргөө”-ний үйл ажиллагаа нь  хүмүүнлэгийн үйл ажиллагааг иргэдэд ил тод,  нээлттэйгээр  хүргэхийн зэрэгцээ зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, сургалт мэдээллээр хангах, тэдний  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдэх юм байна.  

“Халамжийн өргөө”-ний нээлтэд ДИТХ-ын төлөөлөгчид, төр захиргааны байгууллагын удирдлагууд,  Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүд болон  сайн дурын идэвхтнүүд оролцсон бөгөөд ДИТХ-ын дарга С.Даваасүрэн,  Засаг дарга Ц.Сандаг-Очир нар нээж үг хэлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын зүгээс тус төвийн нэг удаагийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Leave a Reply