УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

Хуралдааны эхэнд өнгөрөгч 14 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг  ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцуулсан бол   Цагдаагийн хэлтсээс өнгөрөгч 14 хоногт ирсэн өргөдөл, гомдлын талаар товч мэдээлэл хийлээ. 
Өнгөрсөн 14  хоногт  тус дүүргийн Цагдаагийн хэлтэст 102  өргөдөл, гомдол ирсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад  5,1 хувиар өссөн байх бөгөөд нийт хүлээн авсан өргөдөл, гомдлын 30 буюу нь 29,4 хувь нь 1 дүгээр хороо, 4 буюу 3,9 хувь нь 2 дугаар хороо, 25 буюу 24,5 хувь нь 3 дугаар хороо, 26 буюу 25,4 хувь нь 4 дүгээр хороо, 17 буюу 14,7 хувь нь 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байна.  Нийт бүртгэгдсэн өргөдөл, гомдлын 28,9 хувь нь гэр, орон сууцанд архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсантай холбоотой өргөдөл, гомдол  эзэлж байна.

Мэргэжлийн хяналтын хэлтсээс өнгөрсөн 14 хоногийн хугацаанд  43 газарт хяналт, 19 газарт шалгалт хийсэн ба гомдол, мэдээллээр 9, хяналт шалгалтаар 3 зөрчлийг  илрүүлж,  зөрчил гаргагч 6 хүнд 3150,0 мян.төгрөгний, 2 хуулийн этгээдэд 2950.0 мян.төгрөгний  торгуулийн  арга хэмжээг тус тус  авч ажиллалаа.

Эрүүл мэндийн төвөөс  хоолны хордлогот  халдварын талаар мэдээлэл хийсэн бөгөөд  тус  төвд   2018.06.07-ны  өдрийн 15:40 цагийн  үед ” Ноён тур”  амралтын газарт хүлээн авалтанд оролцсон гэх 1 хүн, 2018.06.08-ны  өдрийн 15-23 цагийн хооронд нийт 12 хүн халуурсан, бөөлжсөн, суулгасан шинж тэмдэгтэйгээр ирж үзүүлсэн ба 3 хүн халдвартын тасагт  хэвтэн эмчлүүлж  байна. Мөн  2018 оны 06 сарын 09-ний өдөр тус дүүргийн Наран зоогийн газарт буяны ажилд оролцсон гэх  3 хүн халуурсан, бөөлжиж, суулгасан шинж тэмдэгтэйгээр  ХӨСҮТ-ийн Яаралтай тусламж, дуудлага тусгаарлалтын тасагт  үзүүлэн Гэдэсний халдварын тасагт 2 хүн хэвтэн эмчлүүлж, 1 хүн гэрээр эмчилгээнд хамрагдсан байх ба  ХӨСҮТ-ийн 4 хүний бүрэлдэхүүнтэй  баг голомтонд ирж, холбогдох хүмүүстэй   хамтран ажилласан байна.

Төлөвлөгөөт болон нэмэлт  мэдээллүүд хийгдсэний дараа дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир ирэх 14 хоногт анхаарч ажиллах үүрэг,  чиглэлийг өглөө.

 

Leave a Reply