Энхийн галт бамбарыг угтах ажиллагаа 06 дугаар сарын 05-ны өдөр Багануур дүүрэгт эхэлсэн юм.

Энхийн гүйлт нь жил бүр АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа аван, дэлхийн таван тивийн 150 гаруй улс орныг хамарч, үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг өөр өөр сая сая хүмүүс түүнд нэгдэн оролцдог.
Монгол Улс анх 1995 онд энхийн галт бамбарыг хүлээн авсан бөгөөд түүнээс хойш хоёр жил тутамд тус гүйлтийг амжилттай зохион байгуулж, улмаар Ази-Номхон далайн бүсийн орнуудын маршрутад нэгдэн оролцож байна.
Энхийн гүйлтийн 2018 оны үндсэн маршрут нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос буухиалсан бамбарыг Дорнод аймгийн хилийн боомтоор тавдугаар сарын 31-нд хүлээн авснаар эхэллээ. Улмаар Монгол орны 13 аймгийн 39 сум суурин газраар нийт 3,000 орчим км замыг туулан, Энхийн галт бамбарыг угтах ажиллагаа 06 дугаар сарын 05-ны өдөр Багануур дүүрэгт эхэлсэн юм. Эндээс Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотоор гүйгээд Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор зургаадугаар сарын 22-нд ОХУ-ын талд шилжинэ.

Leave a Reply