ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТӨРӨХ ТАСАГТ 1 ИРГЭН ШИНЭЭР МЭНДЭЛЖЭЭ.

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр төрсөн хамгийн бяцхан иргэндээ Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир болон удирдлагууд хүндэтгэл үзүүлж, шинэ төрсөн эхчүүдэд бэлэг гардууллаа. Гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэж буй эх “Хүүхдийн баяраар охинтой болсондоо баяртай байна” гэлээ.

Харин хүүхдийн тасагт 38 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ба баярын өдрийг тохиолдуулан хүүхдүүдэд бэлэг өгсөн юм.

Leave a Reply