УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

Хуралдааны эхэнд өнгөрөгч 21 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.
Өнгөрсөн 21 хоногт ЦХэлтэст 98  гэмт хэрэг бүртгэгдсэн байна.            Нийт бүртгэгдсэн өргөдөл, гомдлын 35,7 хувь нь гэр, орон сууцанд архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил эзэлжээ. Мөн нийт хүлээн авсан өргөдөл, гомдлын 40 буюу нь 40.8 хувь нь 1 дүгээр хороо, 1 буюу 1 хувь нь 2 дугаар хороо, 19 буюу 19,3 хувь нь 3 дугаар хороо, 14 буюу 14,2 хувь нь 4 дүгээр хороо, 23 буюу 23.4 хувь нь 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна.

МХХэлтэст 43 газарт хяналт, 24 газар шалгалт хийсэн ба гомдол, мэдээллээр 5, хяналт шалгалтаар илрүүлсэн 12 зөрчил байна.  Архи  согтууруулах  ундаагаар  үйлчилдэг газруудад аттестатчилалын шалгалтыг хийж байгаа бөгөөд Хоол үйлдвэрлэлийн 19 объект хамрагдахаас 8 объект хамрагдаж хяналт шалгалтын явц 42 хувьтай байна.

Төлөвлөгөөт мэдээллүүд хийгдэсний дараагаар дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлыг үүрэг болголоо.

Leave a Reply