ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО.

 

Тус үйл ажиллагаанд төр захиргааны байгууллагын удирлагууд, ХЗДХЯ-ны харъяа байгууллагууд болох ШШГЕГ-ийн харъяа 427 дугаар хаалттай хорих анги, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хилийн инженер техникийн 0252-р тусгай анги, ШГГазрын харъяа Шийдвэр гүйцэтгэх тасаг оролцлоо.

Энэ үеэр дээрх байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах үйлчилгээ үзүүлсэн бөгөөд иргэд сонирхосон мэдээллээ авсан юм.

Улсын бүртгэлийн хэлтсээс гэрлэлт батлах ёслол, Андгай өргөх ёслол, шинээр төрсөн хүүхдүүдэд төрсний гэрчилгээ зэргийг олголоо.

Мөн байгууллагууд үйл ажиллагаандаа хэрэглэгдэж буй эд зүйлсээр үзэсгэлэн гарган, иргэдээс санал асуулга авсан юм.

Leave a Reply