БАГАНУУР ДҮҮРЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ЭЭЛТЭЙ ДҮҮРЭГ

 

Манай дүүрэг нийслэлийн 9 дүүргээс Нийгмийн эрүүл мэндийн төвтэй ганцхан дүүрэг юм. Тэр утгаараа тус төвөөр олон иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авдаг ба ХБИргэд ихээр үйлчлүүдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр, сургууль, эмнэлэгт орохоос авахуулаад тусгайлан орж, гарах зориулалт чухал хэрэгтэй. Ариун цэврийн өрөөнд ороход ихэвчлэн хаалга нээхээс авахуулаад хүндрэлүүд их гардаг.

Энэхүү асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир шийдвэрлэн 1,8 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ.

Ингэснээр энэ жил 40 жилийн ой тохиож буй ЭМТөвийн нийгмийн эрүүл мэндийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй болох юм.

Leave a Reply