ХОРООДЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

 

Дүүргийн төр захиргааны байгууллагаас 2018.05.16-ны өдөр  1,3,4,5 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулсан ба уг уулзалтад 273 иргэн хамрагдсан бөгөөд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Даваасүрэн “ДИТХ-аас 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил”-ын талаар танилцуулсан бол Засаг дарга Ц.Сандаг-Очир “2017 онд төр захиргааны байгууллагаас  хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон  2018 оны хөрөнгө оруулалтын ажил”-ын талаар танилцууллаа.

Уулзалтад дүүргийн ИТХ-ын 20 төлөөлөгч, 15 байгууллагын удирдлагууд оролцож,   иргэдийн  сонирхсон асуултад хариулж байсан ба иргэдээс тохижилт,ногоон байгууламж,  камержуулалт, дээврийн засвар, нийтийн тээврийн  талаар түлхүү хөндөж байлаа. 

Leave a Reply